Эх сурвалж: https://github.com/Khada/jangarwiki
i.e. fork me!
Энэ Гит агуулахыг үзэж байгааг бодоход та програм хөгжүүлэгч биз ээ. Мөн Гитхаб дээрээс татаж авч уншсан гэж үзвээс Гит хэрэглэж мэддэг нөхөр байх нь, та.
Энэ бол та бидэнд зориулсан дундын тэмдэглэлийн дэвтэр юм. Үүнийг сэрээдэж аваад өөрийн тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичээд явж болно. Хүсвэл өөрчлөлтөө pull request болгоод явуулбал ард олонд тус болно, гэхдээ өөрөө ганцаараа бичээд явсан ч гомдохгүй, таны дур. Нээлттэй эх, чөлөөт ертөнц!
Markdown ашиглан тэмдэглэснийг jangar.py скриптээр HTML вэб хуудас болгон үзэж болно.
$ python jangar.py
Markdown 1.0.1 ashiglaj baina.
HTML ruu khuvirgaj baina...
_html/README.html
_html/crunchbang-multiple-keyboard-layout.html
_html/emacs.html
_html/rip-dvd-subtitle.html
_html/passwd.html
_html/thinkpad.html
_html/git.html
Duuslaa.
Тэмдэглэлдээ хуудас хоорондын холбоос нэмье гэвэл вики холбоос ашиглаж болно.
Жишээ нь [[linux]]
гэсэн холбоос бичвэл вэб хуудсанд <a href="linux.html">linux</a>
болох буюу [[linux|Линукс]]
бол <a href="linux.html">Линукс</a>
болно.
Үүнээс цааш уншихгүй байсан ч болно. Гэхдээ энэ Гит агуулахыг анх git init
хэмээн үүсгэсэн
этгээдийн хувьд үлгэр өгүүлье гэж бодлоо.
<Сүртэй хөгжим эгшиглэж байгаад намжих үед араажавын хоолой сэтгэл хөдлөлтэйгөөр уншина>
Мэдээллийн технологийн орчин маш хурдацтай хөгжиж буй, хөгжсөөр ч ирсэн, хөгжих ч билээ. Үүнд шоргоолжны үүрэн дэх ажилчин болсон бидний хувьд хөл нийлүүлэхэд хэдий агуу интернэт буй ч нэгд эх хэлээр байх гарын авлага дутмаг, хоёрт өөрийн мэдсэн, сурсанаа байнга блогдоод байх завдалгүй учраас цаг тухайд нь бяцхан бяцхан тэмдэглэл хөтлөөд, түүнийгээ зохион байгуулаад цэгцлээд явах хялбар систем шаардлагатай болдог.
Үүнд энэ "тархмал" хэмээх тодотголтой хувилбар удирдах систем их тохирох мэт санагдсан бүлгээ. Үлгэр нь, би өнөөдөр өндөг шарахдаа хэрхэн нүдийг нь хагалалгүй болгох тухай тэмдэглээд хадгалсан гэвэл сарын дараа эргэн харахад гарын дор байж байна, мөн лавшруулан үзвэл хэн нэг туршлагатай өндөг шарагч өөрийн жорыг нэмэрлэж, миний муу жорыг сайжруулсан байхыг ч үгүйсгэхгүй билээ. Цөөхөн ахан дүүстэйгээ хоол бүрийн жорыг цуглуулъюу л гэсийм. Энэ зүйрлэл бүр явж өглөө.
Ихийг нуршсан мэт санагдах тул энэхүү README-г төдөлгүй төгсгөсүгүй. Зэвсэг нэгт ахан дүүс энэхүү агуулахын ашиг тусыг ойлгон өөрийн хэрэгцээнд ашиглан баяжуулах болтугай.
Jangarwiki is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License.